НИЙТЛЭЛЧ
Х. Болор
Х.Болор
Сэтгүүлч

Үндэстнээр нь хохироосон хэргүүдийг үндэслэлгүй гээд "буцаав"
Өчигдөр /2021.07.19/ Улсын дээд шүүхийн хяналтын шатны  Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан болж, олны анхаарлыг татсан хэд хэдэн “том” хэргүүдийг хэлэлцэв.
2 жилийн өмнө
Жуулчлалын тулгуур бүс болох гэсэн Хөвсгөл аймаг борооны усанд "бууж өгсөөр"
Жилд бүр дунджаар 80 орчим мянган дотоодын жуулчин хүлээн авдаг тус аймаг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур бүс болон хөгжих зорилт тавиад удлаа. Харамсалтай нь аялал жуулчлалын тулгуур бүс болох гэсэн аймаг ганц өдрийн борооны ая даахгүй зам нь усанд автаж, олон арван мянган иргэдийг эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироосон хэвээр. Жил бүр л Хатгал-Жанхайн зам үерт автаж олон арван техник хэрэгсэл урсаж, төдий хэмжээний иргэдийн амь нас эрсдэлд орж байна.
2 жилийн өмнө
Улсаараа "унтаж" байх зуур эдийн засгаа "амь оруулах" боломжит үе дуусах нь
Наадам гээд улсаараа назгайрч, бүх салбар нь тэг зогсчихдог улс манайхаас өөр хаана ч байдаггүй байх. Улаанбаатар бүхэлдээ эзгүйрч хүнсний ганц хоёрхон дэлгүүрээс өөр ажиллаж байгаа газар энэ нийслэлд алга. Угтаа бол эдийн засаг бүхий л талаараа “амь орох” боломж нээгддэг 7, 8 дугаар сард улс нийтээрээ ингээд “унтчихдаг” хачин жишигтэй улс манай Монгол.
2 жилийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Сүүлчийн "зам"
ХӨСҮТ-ийн хаалгаар буяны хөсөг түргэний тэрэг хоёр байсхийгээд л зөрөлдөнө. Байсхийгээд л үхэл амьдрал хоёр энэ хаалгаар “орж гарах”. Дуут дохио хангинуулсан түргэний тэрэг хурдаараа шахам хашаа руу ороход хэсэгхэн амсхийгээд л бурхан болоочийн шарил ачсан буяны хөсөг алгуурхан гарч ирэх нь түгшүүртэй. Амьдралд хоргодсоор удаанаар холдож буй үхэл...
2 жилийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулгын төр тэргүүлсэн жилүүдэд хийсэн онцлох ажлууд
Х.Баттулга Ерөнхийлөгчийг төр тэргүүлсэн 4 жилийн онцлох ажлууд юу байв. Тэр энэ 4 жилд Монгол Улсад юу хийж бүтээж үлдээв.
2 жилийн өмнө
Өдөртөө 2000-аар нэмэгдэх тахалтай дөрөвхөн аппараттайгаар тэмцэж байна
Өнөөдөр дахиад л 11. ХӨСҮТ-өөс “Улаанбаатар буян” компанийг зорих буяны хөсгийн тоо өдөртөө 10-аас буухаа болив. Өдөрт л 10 айл хагацалд унаж, өтгөс нь үрийнхээ ард үлдэж, нялхас нь өнчрөлийн зовлонд унасаар.
2 жилийн өмнө
650 мянгаар эмчилж болох байсныг 8 саяар эмчилсний учрыг асууя
Ковид-19 цар тахлыг дотооддоо алдаж, ХӨСҮТ-д халдвартай иргэдийг эмчилж эхлэх үед Эрүүл мэндийн яам коронавирусээр өвдсөн нэг хүнийг 6.7-8.9 сая төгрөгийн өртөгтэйгээр эмчилж байгаа хэмээн мэдээлж байлаа. Дунджаар, коронавирусээр өвдсөн нэг хүний эмчилгээний зардал 8 сая төгрөг гэж ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү ч 11:00 цагийн мэдээллээрээ удаа дараа хэлж байсан юм.
2 жилийн өмнө
 "Эх"-ийн сэтгэл чинь одоо л хэрэгтэй байна гишүүд ээ
Одоогийн парламентад 13 эмэгтэй гишүүн бий. Тэд төрийн энэ өндөр сэнтийд залрахдаа эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудалд эх хүний нарийн мэдрэмжээр хандаж, тэдний дуу хоолой болж төрд төлөөлнө гэж л гарч ирсэн. Гэвч ус гарсан хойно сал онгоц хэрэггүйн үлгэрээр эмзэг сэдвээр нь дөрөөлж төрийн түшээ болчихоод вакцингүйгээс болж зуу зуун хүүхэд тахалд нэрвэгдэж, түүнээс ч олон эх өвдөж, өнөө маргаашгүй төрөх шинэ хүнээ хүлээгээд догдолж суусан эх үрээ төрүүлж ч амжилгүй тахлаар хорвоог орхиж байхад төрд төлөөлөх гэсэн эрхэм гишүүд таг чиг.
2 жилийн өмнө
Бороотой тэмдэглэл
Бороотой өдөр. Чийгт гудамж. Гэзэг нь норчихсон гоо охид. Нүдээ аниад сонсоход намуухан шаагих чимээ. Хаанаас ч юм ханхлах хөрсний нойтон үнэр. Догдлол. Үл ялиг гуниг. Хаа холын дурсамж...
2 жилийн өмнө
СУРВАЛЖИЛГА: “Эмнэлэгт хэвтэхдээ охиноо аавтай нь яах гэж үлдээв ээ”
Хэдхэн хоногийн өмнө дөө. Төрсөн эцэг нь хоёрхон настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй сонсохоос ч халгам хэргийн талаар нэгэн ээж мэдээлж, “Нялх үрийг минь яасан бол, яаж зовоосон бол гэж бодохоос унтаж ч чадахгүй байна” гээд цурхиртал уйлаад чичирч зогссоныг санаж байна уу.
2 жилийн өмнө
Төмөр замын Баатар Жагаа
2020 оны намар билээ...Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам тавих их бүтээн байгуулалтад ашиглахаар барьсан түр замын далан борооны усанд сэтэрч, амтай бүхэн "ноцож" байсан үе юм. Наранд гандсан хүрэн улаан царайтай, шороо болчихсон нормын ногоон хувцастай, нурууг нь дагаж урссан хөлс цамцыг нь нэвт норгочихсон зөөлөн дуутай өндөр бор “төмөр замчин” усанд автсан замын учрыг тайлбарлаж байсан нь хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж, чийгтсэн нүдээ сэмхэн арчиж зогссон Зэвсэгт хүчний Барилгын инженерийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан байсан юм.
2 жилийн өмнө
Сонгуулийн тухай сонирхолтой баримтууд
Энэ удаагийн сонгуулиар 9 сургууль, 27 цэцэрлэг барих мөнгөөр "сонгуульдана". Сонгуулийн зардал сүүлийн жилүүдэд огцом өсч байгааг судлаачид онцолдог. Түүхэндээ долоон удаа сонгууль хийсэн Монгол Улс 40 саяар Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулдаг байсан бол 2009 оноос эхлэн сонгуулийн зардал тэрбум тэрбумаар өсч 2021 онд 26.9 тэрбум төгрөгөөр сонгууль зохион байгуулж байна.
2 жилийн өмнө
Засгийн газар: Гурван хувийн хүүтэй зээлийг 1 их наядаар нэмэгдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан эхний 4 шийдвэрийг танилцууллаа. Нэгдүгээрт: Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулдаг хөтөлбөр боловсруулах үүрэг чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон холбогдох сайд нарт өгчээ.
2 жилийн өмнө
СУРВАЛЖИЛГА: "Ээж ээ, би сонсож байна"
“Асаалаа шүү Биби бэлэн үү” гэж анхааруулаад аппаратыг нь асаахад анх удаа хорвоо ертөнцийн чимээг мэдрэх гэж нүдээ эргэлдүүлэн хичээнгүйлэн төвлөрч зогсоо асрахын жаахан Билэгээ. Юу гэхийг нь хүлээж ядан  амьсгаа даран түгших Билгээгийн “ээж” Өнөрөө. “Сонсож байна ээж ээ” гээд хөөрөн дэвхцэх бяцхаан хүү. Энэ дүр зураг хэдэн өдөр санаанаас гарсангүй. Хүйн холбоогоор холбогдоогүй ч хувь заяагаар хорвоод ээж хүү болсон тэдний тухай сурвалжилснаа эх үрсийн баярын энэ өдөр уншигч танд хүргэе.
2 жилийн өмнө
Жооёо эмээ
“Ээ дээ, хорвоо ч хүйтрэхдээ хүрвэл мөн ч хүйтэн дээ” хэмээн шимшрэн ярих нь 90 наслахдаа юу үзэж, ямар зам туулсныг илэрхийлэх мэт. Жигүүртнээс өөр ханьгүй эзгүй тайгын мухарт, дүн өвлийн хүйтнээр нөхрөө алдаад, бурханд буцсан түүнтэйгээ нэг гэрт гурав хоносон сэрдхийм түүхээ ч хуучилна. Тэрбээр одоогоос хэдэн жилийн өмнө сэтгүүлч миний бие сургуульд явах гэж бэлтгэж байх үед манайд ирээд “Бугын дуунаар уулын хярд гараад намрын сэрчигнүүр салхинд гэзгээ хийсгээд зогсож байхсан” хэмээн мөрөөдөн ярьж суусныг нь мартдаггүй юм. Түүний энэ яриа өндөр уулын хяраас үзэсгэлэнт нутгаа бахдан харж зогсоо дархад гоо охиныг нүдний минь өмнө зурах шиг болж билээ. Жаахан эмээгийнхээ сэтгэл үймэрдэг хавар цагаар түүний тухай бодол хөвөрлөө.
2 жилийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хөрсөн дээр буудаггүй бодлого
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг батлаад 13 жил өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл тэдний амьдрах орчин нөхцөл бахь байдгаараа. Гэрээсээ гараад л тэднийг эрсдэл тосож байдаг нь бодит үнэн. Булан тойроод л тэд болзошгүй аюултай нүүр тулна. Хамгийн захын жишээ гэхэд л харааны бэрхшээлтэй иргэдийн зорчдог явган хүний зам дээр гэрлийн шон хатгачихсан дүр зургийг Улаанбаатар хотын хаанаас ч та харж болно.  Зөвхөн тэмтрэх таягаар нүд хийж яваа эдгээр хүмүүсийг гэрлийн шон мөргөх аюул хаа сайгүй тосож байдаг гэсэн үг.
2 жилийн өмнө
Вакцин хийлгээд нас барсан гэх хэргийн мөрөөр...
"Хөхүүл ээжүүдэд вакцин хийж болохгүй гэх шийдвэр хэрэгжиж байсан ч 4-р сарын 21-нд гарсан Эрүүл мэндийн сайдын тушаалаар хөхүүл ээжүүдэд вакцин хийж эхэлсэн. Энэ шийдвэрийн дагуу тухайн эхэд вакцин хийсэн. Бид вакцин хийлгэхээр ирсэн хүн бүрээс асуумж авдаг. Талийгаач эмэгтэй ямар ч зовиур хэлээгүй. Бид ирж байгаа хүн бүрийг үзлэгт оруулж, даралтыг нь үзэх боломжгүй. Өөрөө асуумж дээр ямар ч зовиур хэлээгүй учраас бид даралтыг нь үзээгүй юм” гэлээ.
2 жилийн өмнө
Эмэгтэй хүн
Эмээ таягаа хөлөндөө түшүүлж тавиад автобус хүлээн нааш холхих  залуусыг /ихэвчлэн залуу охид/ ажиж сууснаа гэнэт нэг юм санасан мэт цүнхээ удтал уудлав. Тэгснээ жижигхэн толь гаргаж ирээд дээлийнхээ ханцуйд нуух мэт сэмхэн тольдох... Ерөөс эмэгтэй хүн энэ ертөнцөд гоо сайхан байх гэж л төрсөн мэт. Жаргалтай, зовлонтой ямар ч цагт эмэгтэй хүн эцсийн зогсоолдоо хүртлээ гоо сайхан байх хүсэл тэмүүллээсээ салдаггүй мэт.
2 жилийн өмнө
Б.Жавхлан: 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрнэ
100 төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.долларт хүрч, ДНБ 3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Энэ төслийн хүрээнд эдийн засгийн 50, нийгмийн 30, бүтцийн өөрчлөлт шинэчлэлийн 20 арга хэмжээг ойрын 10 жилдээ багтааж хэрэгжүүлэх юм. 100 төслийн эхний 80 нь их хэмжээний төсөв шаардахгүй, 55 их наяд төгрөгийн төсөвтэй байна. Үүнээс 9 төсөл нь стратегийн чухал ач холбогдолтой учраас  төр хяналтдаа байлгах юм.
2 жилийн өмнө
түр хүлээнэ үү ..